Төв аймгаас төрсөн улсын аварга малчин, тариаланч хамт олны шагналыг гардуулан өглөө

newslifemn 2024-02-4

Сар шинийн босгон дээр улсын сайн малчин, тариаланч, аварга хамт олон шалгардаг билээ. Энэ дагуу Төв аймгаас улсын аварга малчин, аварга тариаланч хамт олон, улсын аварга малчин өрх шалгарсан.

Улсын аваргуудад шагналыг ИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал гардуулан өглөө.

  • Улсын хошой аварга малчин өрхөөр шалгарсан Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Чимэд-Очирын Цэрэндаваа

Улсын аварга малчин өрхөөр шалгарсан

  • Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн малчин Маамын Батдэлгэр,
  • Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн малчин Бадамын Энхбаяр,
  • Төв аймгийн Баян сумын малчин Жамсрангийн Чулуунбаатар
  • Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Пунцагийн Ариунболд

Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан Төв аймгийн Эрдэнэсант сумын “Буянт төв” ХХК-ийн хамт олонд шагналыг нь гардууллаа.

Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан Төв аймгийн Эрдэнэсант сумын “Буянт төв” ХХК-ийн хамт олон нь 2008 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн 3500 га эргэлтийн талбайд газар тариалан, үрийн аж ахуйн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь 2023 онд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан хоногт 12-18 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны аргаар боловсруулсан /Экструдер/ хүчитгэсэн хорголжин тэжээлийн үйлдвэр байгуулж, 3 аймгийн 13 сумдын малчдад нийлүүлэх зорилготой ажиллаж байгаа юм.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, газар тариалангийн салбарт техник технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, аймаг орон нутгаа хөгжүүлэх ажлыг байр нэмэгдүүлэх үйлсэд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна