Сургуулийн үдийн цай хөтөлбөрт сүү, сүүн бүтээгдэхүүн орлуулахаар болжээ

newslifemn 2023-12-7

Сургуулийн үдийн цай хөтөлбөрт сүү, сүүн бүтээгдэхүүн байдаггүй нь нийслэл, дүүрэг болон эцэг, эхчүүдийн анхаарах сэдвийн нэг болоод байгаа билээ.
Олон улсад дагаж мөрддөг стандартаар хоногт авах сүүний хэрэглээний хэмжээ насанд хүрсэн хүнд 500 мл, хүүхдэд 350 мл, долоон настайгаас эхлэн 400 мл байх ёстой гэж үздэг. Иймд, хүүхдийн хоол хүнс, шим тэжээл авах чанарт анхаарч, хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулахаар “Сүү” хөтөлбөрийг НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, Н.Баярчимэг нарын төлөөлөгчид санаачилсан байна.
Уг санаачилга НИТХ-аар дэмжигдэж, нийслэл, дүүрэг болон эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, хамтын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр 1 тэрбум төгрөг төсвөөс шийдэхээр болжээ.