Төв: Хүүхэд бүрт сүү хөтөлбөр хэрэгжинэ

newslifemn 2023-12-6

Төв аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаас “Хүүхэд бүрт сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Төв аймгийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд байдаг аж. Өдөрт хүүхэд бүрт  100 грамм сүү уулгах төсөл орж ирж эхний ээлжид төлөөлөгчдийн саналаар дэмжигджээ.

Тус төсөл дэмжигдсэнээр хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, бага наснаас нь кальцийн дутагдлаас сэргийлэх ач холбогдолтой юм.

Төв аймаг жилд 100 сая литр сүү үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү төсөл хэрэгжсэнээр хоршоодыг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх давуу талуудтай аж.