Төв аймгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа

newslifemn 2023-12-8

Төв аймгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнд МҮХАҮТ, Голомт банк, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг 28 байгууллага, аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнөөр:
– Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
–  Жуулчны баазад олон улсын ISO стандарт нэвтрүүлсэн туршлага /Баян Монгол ресорт/
–  Засгийн газраас арилжааны банкуудаар дамжуулан аялал жуулчлалыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн мэдээлэл /Голомт банк/
–  Төв аймгийн аялал жуулчлалын холбооны 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2024 оны төлөвлөгөө болон удирдах зөвлөлийг шинэчлэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Зөвлөгөөний хүрээнд Төв аймгийн Аялал жуулчлалын холбоо нь Монголын аялал жуулчлалын холбоонд нэгдэх хүсэлтээ албан ёсоор уламжилсан юм.
Энэ үеэр салбартаа олон жил ажилласан, аялал жуулчлалын салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулсан хүмүүсийг Аймгийн шагналаар шагналаа.
Үүнд:
Аймгийн Засаг даргын хүндэт тэмдэгээр:
-Аргалант сумын Жирмийн цагаан нуур жуулчны баазын захирал Ц.Оюун
-Аргалант сумын Монголын тал нутаг жуулчны баазын захирал Г.Цэцэгдулам
-Баяндэлгэр сумын Хаан мэлз ХХК-ны захирал Д.Ванчинжунай
-Аймгийн аялал жуулчлалын зөвлөлийн гишүүн, Хаппи сити группын захирал Д.Мөнхтөмөр нарыг,
Аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр:
-Борнуур сумын Цагаан булаг амралтын газрын захирал Д.Батдулам
-Эрдэнэ сумын Цонжин амралтын газрын захирал Ц.Сарантуяа
-Эрдэнэ сумын Гүнж амралтын газрын захирал Б.Уранчимэг нарыг шагналаа.