Хүн амын хүнсний эрүүл мэндийг сахин хамгаалдаг үе үеийн малын эмч, мал зүйч, зоо техникч нар өнөөдөр чуулж, баярын хурлаа хийлээ.
Энэ нь Монгол улсад Шинжлэх ухааны үндэслэлтэй мал үржлийн алба бие даан үүсэж, мэргэжлийн байгууллага болон хөгжсөний түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж буй явдал юм.
Анх Сонгины мал эмнэлгийг 1923 онд улс худалдан авснаас эхлэн Да хүрээний мал эмнэлгийн дэргэд 14 дүгээр зэргийн түшмэл цолтой Котольников хэмээх орос бага эмчийг Богд хааны мал эмнэлгийн хороог аймагт харьяалуулан ажиллуулснаар Төв аймгийн мал эмнэлгийн салбар үүсэн байгуулсан.
Улмаар 1931 онд аймгийн засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн 36 сум, 312 багтай, удирдах дээд байгууллага нь “Аймгийн яам” гэдэг нэртэй болсон бөгөөд аймгийн яаманд 1934 оноос МАА-н хэлтэс байгуулан ажиллаж эхэлжээ.
Түүхэн 100 жилийн хугацаанд тус салбараас Гавьяат цолтон 5, Төрийн дээд шагналаар 400 гаруй малын эмч, мал зүйч нар шагнуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 170 гаруй ажилтан ажиллаж байна.
Баярын хурлын үеэр салбарынхаа хөгжлийг хангах их үйлсэд өөрийн оюун ухаан, хичээл зүтгэлээ зориулан ажиллаж байгаа зарим албан хаагчдад Төрийн дээд одон, медаль, аймгийн шагнал, салбарын шагналуудыг гардуулан өглөө.
0 cэтгэгдэлтэй