Төв аймгийн шилдэг гэр бүлийг шалгаруулна

newslifemn 2023-11-29

Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хоёр дахь жилдээ “Шилдэг гэр бүл”-ийг шалгаруулна.

Тодруулбал,“Энэхүү шалгаруулалт нь авьяаслаг гэр бүл, спортлог гэр бүл, хөдөлмөрч гэр бүл, өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүл, хүмүүнлэг гэр бүл гэсэн нийт 5 төрлөөр болно.

Төв аймгийн 27 сумаас материалыг 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл харьяа баг, сумандаа гэр бүлийн зурагжуулсан танилцуулга, тодорхойлолтоо хүлээлгэн өгөх юм. Ингэснээр Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт сумдаас албан тоотоор баталгаажиж ирснээр шалгаруулна.

Төрөл тус бүрээр шилдэг хоёр гэр бүлийг шалгаруулж, “Шилдэг гэр бүл-2023” батламж, мөнгөн шагналаар урамшуулна” гэв.