Төв аймгийн Зуунмод суманд “Эрүүл шүд-Эрүүл Зуунмод” аян явагдаж байгаа билээ. Аяны хүрээнд “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг анх удаа зохион байгуулж байна.
Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв дадал хэвшүүлэх, шүдээ зөв угаахын ач холбогдлыг таниулах зорилгоор зохион байгуулж буй уг тэмцээнд Зуунмод хотын гурван сургуулийн 4-7 дугаар ангийн 20 багийн 160 сурагч оролцож, мэдлэг, чадвараараа өрсөлдөж байна.
Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг Тайвань улсаас туршлага судлан өнгөрсөн жилээс Монгол улсад туршиж байгаа бөгөөд тэмцээнд оролцсон сурагчид амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгээ үе тэнгийн найз нөхөдтэйгөө, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах замаар шүдээ зөв угаах аргын талаар заах сургагч багшаар ажиллах юм.
Хэдийгээр богино хугацаанд тэмцээндээ бэлтгэсэн ч оролцогч хүүхдүүдийн шүд, амны хөндийн эрүүл мэнд эрс сайжирсан үр дүн үзүүлж байгаа аж. Үүнтэй холбогдуулан ирэх жилээс Төв аймгийн хэмжээнд бүх сумдыг хамруулан зохион байгуулах, цаашлаад жил бүр уламжлал болгох талаар зохион байгуулагчид онцоллоо.
0 cэтгэгдэлтэй