Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийг эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн дэмжлэгтэйгээр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэж буй хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2023 оны 07 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Баянгол дүүрэгт зохион байгуулж байна.
Сургалтыг Хамтарсан багийн гишүүдэд зориулсан цуврал гарын авлагыг боловсруулсан сургагч багш нар удирдан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчид шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, кейс менежментийг зөв удирдах арга зүйд суралцуулах чиглэлээр явуулж байна.
Сургалтад Баянгол дүүргийн 34 хорооны Хамтарсан багийн гишүүд хамрагдаж байна.
0 cэтгэгдэлтэй