Ө.Ган-Өлзий: Нийслэлийн байгууллага бүр дээр эцэг эхийн зөвлөл ажиллаж байна

newslifemn 2023-10-3

Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн Газрын дарга Ө.Ган-Өлзий:  Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас улирал тутам хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг. Улирал тутам өөр өөр ажил зохион байгуулдаг. Нэгдүгээр улиралд хүүхдийн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 204 хорооны 1872 хэсгийн ахлагч руу чиглэсэн цахим технологид чиглэсэн аюулгүй байдлын эрсдлийг үнэлсэн ажлыг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд хүүхдийн эрсдэлтэй орчин 352-ыг илрүүлээд 151 зөрчлийг засаж сайжруулаад явж байна.

Харин хоёрдугаар улиралд үер усны эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ЦЕГ, ОБЕГ-тай хамтран эцэг, эх, хүүхдүүдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгч ажилласан.

Мөн байгууллага бүр дээр эцэг эхийн зөвлөлийг байгуулж ажиллаж байна. Эцэг эхийн зөвлөлөөрөө дамжуулаад хүүхдэд эрсдэлгүй орчин бүрдүүлэх тал дээр үнэлэлт судалгаа гаргаж байна. Энэ хүрээнд 150 орчим эрсдэл зөрчлийг илрүүлж, засаж сайжрууллаа