Төв аймаг энэ жил 110 сая литр сүүг бэлтгэн зах зээлд нийлүүлжээ

newslifemn 2023-08-29

Төв сайхан нутгийнхаа малчид, үхэрчид, саальчдаа алдаршуулах, малчдын хөдөлмөрийн онцлог, арга барилыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, туршлага солилцох, сүү цагаан идээ боловсруулах соёлыг түгээх зорилгоор Төв аймгийн Засаг дарга санаачлан “Төв түмний сүүн соёл” Сүүний баяр арга хэмжээг зохион байгуулдаг билээ.

Тус арга хэмжээг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.  Уг арга хэмжээг аймгийн ЗДТГ, Батсүмбэр сумын ЗДТГ, аймгийн ХХААГ, Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбоо, аймгийн Баялаг бүтээгдчийн холбоо, Үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниуд дэмжин хамтран ажиллалалаа.

Төв аймгийн ажилсаг хөдөлмөрч малчид, саальчид, фермер, хоршооллууд өнгөрсөн жил 100 сая литр сүү сааж, зах зээлд нийлүүлсэн бол энэ жил 110 сая литр сүүг бэлтгэн зах зээлд нийлүүлсэн бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд 20 сумын 200 гаруй малчид, саальчид, фермер, хоршооллын төлөөлөл оролцов.

“Төв түмний сүүн соёл” Сүүний баяр 2023 арга хэмжээний хүрээнд “Шилдэг саальчин”, “Шилмэл мал”, “Сүү, ашиг шим ихтэй үнээ”, “Нутгийн цай”, “Уламжлалт цагаан идээ”, “Саальчид дуулж байна”, “Зохион байгуулалттай сум” номинациар шилдгүүдээ шалгаруулсан юм.

“Төв түмний сүүн соёл-Сүүний баяр 2023” арга хэмжээнд 20 сумын 200 гаруй малчид, саальчид, хоршоодын төлөөлөл, фермерүүд оролцсон бөгөөд найман номинацаар шилдгүүдээ шалгарууллаа.
“ШИЛДЭГ СААЛЬЧИН” НОМИНАЦИ
1. Борнуур сумын саальчин Б.Гантигцэцэг
2. Баянчандмань сумын саальчин Т.Урантогос
3. Баянчандмань сумын саальчин С.Бат-Эрдэнэ
“НУТГИЙН ЦАЙ” НОМИНАЦИ
1. Аргалант сум
2. Баянчандмань сум
3. Эрдэнэ сум
“СААЛЬЧИД ДУУЛЖ БАЙНА” УРАЛДААН
1. Эрдэнэ сумын саальчин Б.Цагаандарь
2. Дэлгэрхаан сумын саальчин М.Намжилмаа
3. Борнуур сумын саальчин Г.Ханбулаг
“УЛАМЖЛАЛТ ЦАГААН ИДЭЭ” /ӨРӨМ, ЭЭЗГИЙ, ТАРАГ, БЯСЛАГ/ НОМИНАЦИ
– Хамгийн зузаан загсаасан өрөм – Зуунмод сумын оролцогч Н.Оюунцэцэг
– Хамгийн сайхан шахсан бяслаг – Эрдэнэсант сумын оролцогч Ц.Цолмон
– Хамгийн сайхан ширгээсэн ээзгий – Аргалант сумын оролцогч П.Энхцэцэг
– Хамгийн сайхан элгэн тараг – Борнуур сумын оролцогч Ч.Оюунцэцэг
“Уламжлалт цагаан идээ” номинацид багийн нэгдсэн дүнгээр Баянчандмаэнь сум тэргүүлж, Дэлгэрхаан сум, Эрдэнэ сум тус тус удааллаа.
“ШИЛМЭЛ БУХ” НОМИНАЦИ
1. Баянчандмань сумын “Илт Оргил хоршоо”-ны Голштейн үүлдэр
2. Эрдэнэ сумын “Эвт хүлэмж” ХХК-ний Герефорд үүлдэр
3. Лүн сумын оролцогч Н.Тогоотөмөрийн “Хар тарлан” үүлдэр
“ӨСВӨР ХЭЭЛТҮҮЛЭГЧ” НОМИНАЦИ
1. Баянчандмань сумын “Апу Дэйри” ХХК-ний сементаль
2. Заамар сумын оролцогч Э.Болдын герефорд
“ӨСВӨР ГУНЖ” НОМИНАЦИ
1. Баяндэлгэр сумын “Уурагт-НАФ” ХХК-ний гунж
2. Батсүмбэр сумын оролцогч Д.Сэнгэдоржийн гунж
3. Борнуур сумын “Арангат баян хайрхан” хоршооны гунж тус тус шалгарлаа.
“Төв түмний сүүн соёл – Сүүний баяр 2023” арга хэмжээний шилдэг сумаар Баянчандмань сум шалгарсан бол Батсүмбэр, Эрдэнэ сумд тус тус удааллаа.