Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт суманд ИТХ-ын нөхөн сонгууль болно

newslifemn 2023-06-16

Энэ сарын 18-ны өдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль болно. Төв аймгийн хэмжээнд Бүрэн, Заамар, Өндөрширээт суманд иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль явуулна. 

Нийт 6 мандатын төлөө 14 хүн нэр дэвшихээр бүртгүүлсэн бөгөөд үүнээс Монгол ардын намаас 8, Ардчилсан намаас 5, бие даагч 1 нэр дэвшигч байна.

Санал авах байрны тухайд Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн соёлын төв, Баянцогт 2 дугаар багийн Ерөнхий боловсролын сургуулийн зааланд болно.

Өндөрширээт суманд Эрдэнэхангай 4 дүгээр багийн ахмадын байранд, Баянтуул 1 дүгээр багийн соёлын төвд, Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 9 жилийн 2 сургуулийн зааланд, 4 дүгээр баг соёл, спортын зааланд санал хураалт явуулахаар болжээ.