“Зүүн бүсийн хоршоод, мах боловсруулах үйлдвэрийн бизнес түншлэл” зөвлөгөөн болно

newslifemn 2023-04-26

“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилтээр “Зүүн бүсийн хоршоод, мах боловсруулах үйлдвэрийн бизнес түншлэл зөвлөгөөнийг энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулахаар болж байна. Тус зөвлөгөөнийг Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, МХААХҮХолбоо, Монголын махны холбоо нар хамтран зохион байгуулах юм.

Энэхүү зөвлөгөөний үеэр хамтрагч байгууллагуудын илтгэл болон бусад арга хэмжээнүүд болно. Тухайлбал, Монголын Махны холбооны менежер И.Баттогтох “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэх нь , МХААХҮХ-ны бизнес хөгжлийн ажилтан Б.Намсрай “Мал, мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоонд хоршоодын оролцоо, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн зохицуулагч С.Занданбал “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил, нэмэлт санхүүжилт, ХААБ ТӨХХК-ий Судалгааны мэргэжилтэн А.Алтанзул, “Амьд мал биржээр дамжуулан борлуулах боломж сэдвээр илтгэл тавих аж.

May be an image of 2 people
May be an image of 2 people