Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн багш, оюутнууд 2026 оны 11 дүгээр сарын 8–24-ний өдрүүдэд Япон Улсын Токио Ариаке их сургуульд эмнэлзүйн дадлага амжилттай хийлээ.
Дадлагад АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлгийн захирал Т.Алимаа, чанарын албаны дарга Т.Лхамжав нар оролцож, Япон Улсын уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн тогтолцоо, сургалтын орчинтой танилцсан юм.
Мөн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн Уламжлалт жор судлалын тэнхимийн багш Ж.Байгалмаа, Уламжлалт бариа заслын тэнхимийн багш Б.Нарантуяа, Б.Батдулам нар болон уламжлалт анагаахын засалч мэргэжлийн IV дамжааны 20 оюутан хамрагдаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн, олон улсын туршлага судаллаа.
Дадлагын үр дүнд оролцогч оюутнууд сурч мэдсэн зүйл, эзэмшсэн ур чадвар, дадлагын үр дүнгээ англи болон япон хэлээр тайлагнан хамгаалсан нь гадаад хэлний мэдлэг, мэргэжлийн харилцаа, илтгэх ур чадвараа хөгжүүлэх чухал боломж боллоо.
Энэхүү дадлага нь уламжлалт анагаах ухааны сургалт, эмнэлзүйн практикийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, Япон Улсын туршлагаас суралцах, багш, оюутны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм

0 cэтгэгдэлтэй