Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, “Төслийн нэгдсэн удирдлагын газар” ОНТҮГ-аас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих, орон нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах зорилгоор “ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ӨДӨРЛӨГ”-ийг 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу өнөөдөр 09:00 цагт зохион байгуулна.
Уг өдөрлөгөөр Өмнөговь аймаг дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин, бодлого, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэн санал солилцоно.
Хувийн хэвшил, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллага, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, иргэд та бүхнийг өдөрлөгт хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Хамтын түншлэл – Хамтын хөгжил


0 cэтгэгдэлтэй