Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчдын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, мэдээ мэдээллээр хангах зорилгоор үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү ажлын хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар “Та Монгол ээж” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, соёл судлаач, антропологич Цэрэндоржийн Наранханд “Монгол гэр бүлийн онцлог” сэдвээр лекц уншлаа.
Мөн аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Э.Нэргүй “Зарим төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал, анхаарал асуудал”, Цагдаагийн газрын Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Цэвэлмаа “Цахим орчинд үйлдэгдэж буй залилах төрлийн гэмт хэргийн үйлдлийн арга хэлбэр”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга М.Одбаяр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа” сэдвүүдээр мэдээлэл өглөө.
Сургалт мэдээллийн үйл ажиллагаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, төсөвт байгууллагын нийт 350 гаруй албан хаагчид оролцлоо.

0 cэтгэгдэлтэй