Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Өндөршил суманд болсон малчдын зөвлөгөөнд оролцож иргэд, олон нийтэд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, төрийн үйлчилгээг газар дээр хүргэж ажиллалаа.
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх оролцож малчдад мэндчилгээ дэвшүүлэн зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ЗБОНХХ-ийн дарга Ж.Түмэндэлгэр, аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Э.Нэргүй, Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Түвшинжаргал, Замын цагдаагийн тасгын ахлах зохицуулагч, ахлах дэслэгч Жавхлантөгс, Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Ш.Эрдэнэсувд, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Шаравжамц, Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Отгонзул, Гал түймрийн улсын хяалтын байцаагч Даваахүү нар сургалт мэдээлэл хийж, сэрэмжлүүлэг гарын авлага материалаар ханган, ганцаарчилсан уулзалт зөвлөгөө өгч ажиллалаа.

0 cэтгэгдэлтэй