
“Эх оронч үзэл-Их сэргэлтийн жил”, Чөлөөлөх дайны 80 жилийн ойн хүрээнд аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, “Мөнхөд дурсагдах баатрууд” ТББ-тай хамтран 2025 оны 09 дүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Төв аймгийн Лүн, Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант сумдын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, цэргийн насны залуучуудад “Бидний бахархал” сэдэвт өдөрлөгийг хийж байна.
Өдөрлөгийн зорилго нь хүүхэд залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, эх орныхоо төлөө хариуцлагатай иргэн болох сэдлийг бий болгох, цэрэг эх оронч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэх, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнэ, ач холбогдлыг таниулахад оршиж байгаа юм.
“Бидний бахархал” өдөрлөгийн хүрээнд тусгаар тогтнолын үнэ цэнэ, эх оронч байхын утга учрыг таниулсан лекц уншиж, “Мөнхөд дурсагдах баатрууд” музейн 1000 гаруй үзмэрийг дэлгэж, 1939, 1945, 1948 оны дайн, байлдаануудад хэрэглэж байсан буу зэвсэг, сэлэм жад, цэргийн хувцас формтой дурсгалын зураг татуулах боломж хүүхдүүдэд өгч байна.
0 cэтгэгдэлтэй