
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дэмжлэг үзүүллээ.
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ослын дуудлагад түргэн шуурхай хүрч ажиллах зориулалт бүхий цахилгаан дугуй хүлээлгэн өглөө.
Энэхүү дэмжлэг нь зам тээврийн ослын үед цаг алдалгүй газар дээр нь очиж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Баянгол дүүргийн иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллаж буй нийт байгууллага, алба хаагчдадаа талархал илэрхийлье.
0 cэтгэгдэлтэй