Зээлийн батлан даалтын сангийн албан хаагчид Сүхбаатар аймгийн Баруун-урт суманд хяналт, мониторинг хийн ажиллаж байна

newslifemn 2024-10-31

Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын “Улам их” хоршооны үйл ажиллагаатай танилцаж, батлан даалттай зээлийн эргэн хяналтыг хийж ажиллалаа.

Тус хоршоо нь нийт 10 гишүүнтэй ба нийт 160.0 сaя төгрөгийн санхүүжилт авсан байна.

Зээлийн санхүүжилтээр сүүний чиглэлийн мал худалдан авч, хашаа хороогоо барьж зээлийг зориулалтын дагуу зарцуулсан байна.