Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын их сургуулийн Дэлхий ба гаригийн шинжлэх ухааны профессор Жеф Каерсыг хүлээн авч уулзлаа. Тэрээр “Digitalization in Mining Mongolia 2024” арга хэмжээнд урилгаар ирж оролцсон юм. Уулзалтын үеэр Стэнфордын их сургуульд зохион бүтээсэн хиймэл оюун ухааныг ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж, үйл явцыг хурдасгах боломжтой талаар “Минерал-Экс” төслийн танилцуулгыг сонсов.
Хиймэл оюун ухааныг ашигласнаар зардлыг хэмнэх, эрсдэлийг бууруулах, хүн болон санхүүгийн нөөцийг оновчтой хуваарилах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан үнэлэх зэрэг олон давуу талтай.
Ташрамд дурдахад саяхан “КоБолд Металс” компани тус хиймэл оюун ухааны технологи ашиглан өрөмдлөг хийх төлөвлөлтөө оновчилж чадсанаар найман сарын хугацаанд Замби улсад зэсийн томоохон орд илэрүүлжээ.
0 cэтгэгдэлтэй