“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 11 удаагийн амжилттай арилжаагаар 460.8 мянган тонн нүүрсийг нийт 48.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт хүргэх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Үүнд:
– 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 2.88 сая ам.доллароор арилжаалж үнэ $72.6⟶$90.1 ам.доллар буюу 24.1% өссөн.
– Баяжуулсан сул коксжих нүүрс – 64.0 мянган тонныг 8.67 сая ам.доллароор арилжаалж үнэ $122.9⟶$135.4 ам.доллар буюу 10.2% өссөн.
– 1/3 коксжих нүүрс 32.0 мянган тонныг 3.79 сая ам.доллароор арилжаалж үнэ $87.5⟶$118.5 ам.доллар буюу.4% өссөн.
– Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс – 64.0 мянган тонныг 4.37 сая ам.доллароор арилжаалж үнэ $63.5⟶$68.3 ам.доллар буюу 7.6% өссөн.
– 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 4.66 сая ам.доллароор арилжаалж үнэ $127.7⟶$145.7 ам.доллар буюу 14.1% өссөн.
– Баяжуулсан сул коксжих нүүрс – 64.0 мянган тонныг 8.67 сая ам.доллароор арилжаалж үнэ $122.9⟶$135.4 ам.доллар буюу 10.2% өссөн.
– Эрчим хүчний нүүрс – 64.0 мянган тонныг 4.31 сая ам.доллароор арилжаалж үнэ $63.5⟶$67.4 ам.доллар буюу 6.1% өссөн.
– 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 2.79 сая ам.доллароор арилжаалж үнэ $72.6⟶$87 ам.доллар буюу 20.0% өссөн.
– Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс – 32.0 мянган тонныг 2.23 сая ам.доллароор арилжаалж үнэ $64.6⟶$69.7 ам.доллар буюу 7.9% өссөн.
– Баяжуулсан сул коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 4.35 сая ам.доллароор арилжаалж үнэ $124.9⟶$135.9 ам.доллар буюу 8.8% өссөн.
– Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 12.8 мянган тонныг 2.00 сая ам.доллароор арилжаалж үнэ $136.9⟶$155.9 ам.доллар буюу 13.9% өссөн.
2026 оны 07 сарын 31-ний өдрийн байдлаар нийт 195 удаагийн арилжаагаар 940.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 10.65 сая тонн нүүрс арилжлаа.

0 cэтгэгдэлтэй