Барилга хөгжлийн төвийн албан хаагчдын дундах “Шилжин явах цом”-ын төлөөх тэмцээн боллоо

newslifemn 7 цагийн өмнө

Барилга хөгжлийн төвийн албан хаагчдын дундах “Шилжин явах цом”-ын төлөөх зургаан төрөлт спортын тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд шилдгээр шалгарсан эрэгтэй баг тамирчид Барилга байгууламж, техникийн захиалагчийн хяналтын хэлтэс, дэд байрт Барилгын стандарт, норм, нормативын хэлтэс, гуравдугаар байрт Барилга байгууламж, техникийн захиалагчийн хяналтын хэлтэс шалгарлаа.

Эмэгтэй баг тамирчдын тэргүүн байранд Сургалт, судалгаа, инновацын хэлтэс, Замын-Үүд хилийн боомт дахь Барилгын материалын чанар, сорилт шинжилгээний түргэвчилсэн лаборатори, Барилгын материалын чанар, сорилт шинжилгээний лаборатори, 2 дугаар байранд Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Санхүү, эдийн засаг, аж ахуйн хэлтэс, Дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудитын хэлтэс, гуравдугаар байранд Төсөл, хөтөлбөрийн нэгж, Барилгын чанар, аюулгүй байдал, баталгаажуулалт, паспортжуулалтын хэлтэс орлоо.
Та нартаа ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье.