ТБХ: МОНГОЛ УЛСЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДӨРӨВ ДЭХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

newslifemn 3 цагийн өмнө

Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.11.04/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.
 Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололоор санал хурааж, гишүүдийн олонх дэмжсэн.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
 Хуралдааны төгсгөлд нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцсэн юм. Улмаар 14 асуулгад хариу тайлбар өгснийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцууллаа. Монгол Улсын хүн амын тэн хагас нь оршин суудаг нийслэл хотын төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтад анхаарал хандуулж, ерөнхий хяналтын сонсгол явуулсан нь цаг үеэ олсон ажил байсныг тодотгов.