Ж.Мөнхчулуун: Хүүхэд бүр аюулгүй, эрүүл, аз жаргалтай орчинд өсөж хөгжих эрхтэй

newslifemn 2026-06-1

Дундговь аймаг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан баярын нэгдсэн нээлтийн арга хэмжээ өргөн боллоо.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, хүүхэд бүр аюулгүй, эрүүл, аз жаргалтай орчинд өсөж хөгжих эрхтэйг онцоллоо.
Арга хэмжээнд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон бусад холбогдох албан тушаалтнууд, хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож, баярын уур амьсгалд нэгдлээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхэд багачуудад зориулсан урлаг, спорт, танин мэдэхүйн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Дундговь аймагт энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Өдөр бүр хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд анхааръя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.