Татварын ерөнхий газраас 2025 оны татвар төлөлтөөр тэргүүлэгч, Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч” аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулж, батламжилсныг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр гардууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төлснөөр ТОП-10 компанийн нэгээр нэрлэгджээ. Тус компани нь 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулж, улс орон нутгийн төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, өндөр үр ашигтай ажиллан, улс орны нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулж, бусдыг түүчээлсэн түүхэн жил байлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан цагаас хойш 15 жилийн хугацаанд нийт 11.4 их наяд төгрөгийн татвар төлсний 7.9 их наяд төгрөг буюу 70 хувийг сүүлийн гурван жилд төлжээ. Тухайлбал, 2023 онд 2.8 их наяд, 2024 онд 3.5 их наяд, 2025 онд 1.6 их наяд төгрөгийн татвар, хураамжийг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Монгол Улсын хамгийн өндөр татвар төлөгчөөр гурав дах жилдээ дараалан шалгарлаа.

3 cэтгэгдэлтэй
I’ve had a good experience with Phwen so far. The platform is stable and the games load fast. Walang lag! Thumbs up from me! phwen
CasinoPlusApp is super convenient being able to play on my phone. The app is smooth and easy to use. Download niyo na! casinoplusapp
Phjl59 is worth checking out. They have a wide variety of games, may pagpipilian ka talaga. Give it a try! phjl59