75 ДАХЬ УДААГИЙН “MISS UNIVERSE” ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨХ ГОО БҮСГҮЙГ ШАЛГАРУУЛНА

newslifemn 2026-04-13

Манай гарагийн хамгийн сайхан бүсгүйг шалгаруулах 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээн ирэх арваннэгдүгээр сард Пуэрто Рико улсад зохион байгуулагдана.

Энэхүү тэмцээн нь насны хязгаар заадаггүйгээс гадна гэрлэсэн, гэрлэлтээ цуцлуулсан, хүүхэдтэй, тэр бүү хэл хөл хүнд эмэгтэйчүүд хүртэл оролцох боломжтой цор ганц томоохон тэмцээн гэдгээрээ онцлог. Ингэж оролцогчдын боломжийг өргөжүүлснээр эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг зөвхөн гадаад төрхөөр бус амьдралын туршлага, манлайлал, нийгэмд үзүүлэх нөлөөгөөр нь үнэлэх шинэ хандлагыг дэлхий дахинаа бий болгосон юм.

“Miss Universe” тэмцээнд Монгол Улс 2018 оноос оролцож эхэлсэн бөгөөд загвар өмсөгч Д.Долгион, мисс Б.Гүнзаяа, Б.Намуунзул, З.Номинзул нар үндэсний ялагчаар шалгаран дэлхийн 1.5 тэрбум үзэгчийн өмнө эх орноо төлөөлөн алхсан түүхтэй.

Тэгвэл тэдний амжилтыг ахиулах 5 дахь гоо бүсгүйг шалгаруулах “Miss Universe Mongolia 2026” тэмцээний бүртгэлийг албан ёсоор эхлүүлжээ.  Өндөр, жин, размер үл харгалзан Монгол Улсын иргэн, 18-аас дээш насны бүх эмэгтэйчүүд доорх линкээр цахим бүртгэл үүсгэн өөрийгөө сорих, олон улсын тавцанд танигдах боломжтой юм.

БҮРТГЭЛИЙН ЛИНК: https://forms.gle/cDba8fCS7d4iu8cR6

Дашрамд сонирхуулахад, энэ жилийн тэмцээнийг анх удаа нийслэл, 21 аймгийн форматаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

  • The shift from mere aesthetics to valuing life experience and leadership is a profound cultural indicator. It mirrors modern professional success, where soft skills and resilience define true value. This focus on empowerment is truly inspiring. Finding great opportunities requires a platform, much like exploring options via the jili pg link.