2026 оны Төв аймгийн төсвийн төслийг ИТХ-д өргөн мэдүүллээ

newslifemn 2025-11-29

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалт, 67 дугаар зүйлийн 67.1-ийн дагуу 2026 оны Төв аймгийн төсвийн төслийг хуулийн хугацаанд буюу 11-р сарын 25-нд Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболдод өргөн мэдүүллээ.
Төсвийн төслийг Төв аймгийн ИТХ-ын хороодоор хэлэлцүүлэн, аймгийн ИТХ-ын ээлжит долоодугаар хуралдаанаар хэлэлцэн батлах юм.