“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ долоо хоногт буюу 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийн хугацаанд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 13 удаагийн арилжаа хийснээс 11 нь амжилттай болсноор 58.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 819.2 мянган тонн нүүрс борлууллаа.
Компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулж байна. Тухайлбал 819.2 мянган тонн нүүрс борлуулсны 576 мянган тонныг нь буюу 70%-ийг нь 1/3 коксжих нүүрсний борлуулалт, 147.2 мянган тонныг нь буюу 18%-ийг нь эрчим хүчний нүүрс, үлдсэн 12%-ийг нь баяжуулсан бүтээгдэхүүний борлуулалт тус тус бүрдүүлсэн байна.
Нүүрсний үнийн хувьд 1/3 коксжих нүүрсний үнэ 66.4-75.2 ам.долларт, эрчим хүчний нүүрсний үнэ 39.0-40.2 ам.долларт, баяжуулсан коксжих нүүрсний үнэ 131.9-140.3 ам.долларт, баяжуулсан эрчим хүчний нүүрсний үнэ 50.4-51.6 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.
Монгол Улсын Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаанд Бүрэн эрхт төлөөлөгчийн баг биржийн арилжааг эрчимжүүлэх, нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Онцгой дэглэмийн хугацаанд 23 удаагийн арилжаагаар 95.4 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.46 сая тонн нүүрс борлуулаад байгаагаас 56%-ийг нь буюу 819.2 мянган тонныг нь энэ долоо хоногт борлуулсан үзүүлэлттэй байна.

4 cэтгэгдэлтэй
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you. https://www.binance.info/de-CH/register?ref=W0BCQMF1
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
Your article helped me a lot, is there any more related content? Thanks! https://www.binance.com/register?ref=JW3W4Y3A
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?