
Төв аймгийн ИТХ-аас “Иргэдээ сонсъё” арга хэмжээг бүх сумандаа очиж зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад Эрдэнэсант суманд очиж иргэдтэйгээ уулзаж, иргэдээ сонсож ажилласан байна.
Төв аймгийн Эрдэнэсант сум нь Төв аймгийн томоохон сумдын нэг буюу газар нутгийн хэмжээгээрээ 7-д, хүн амын тоогоор 5-д ордог юм. Засаг захиргааны нэгжийн хувьд Баян-Уул, Баргилт, Буянт, Угалзат, Улаанхудаг хэмээх 5 багийн нийт 1366 өрхтэй, газар тариалан, мал аж ахуй хосолсон сум юм.
Сумын төрийн албан хаагчид, иргэдтэй уулзах үеэр суманд тулгамдаж буй асуудлууд тэр дундаа газар өмчлөлийн асуудал, бүтээн байгуулалтын царцсан ажлууд, шар автобус ашиглагдахгүй байгаа тухай, соёлын төв нь лед дэлгэцгүй, хүний нөөцийн асуудал дутуу байгаа зэрэг асуудлууд хөндөгдөж, холбогдох мэргэжилтнүүд хариулт тайлбар өгч ажиллалаа.
Мөн энэ үеэр Эрдэнэсант сумын Төлөөлөгчид болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүдэд хууль эрхзүйн мэдлэг олгох чадавхижуулах сургалт зохион байгууллаа.
Сургалтаар:
– Сумын ИТХ-ын хуралдаан зохион байгуулахад анхаарах асуудал
– Тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх
– Авлигын эсрэг хууль, ХАСХОМ-г бүртгүүлэх, хяналт тавих, шинээр батлагдсан маягтын талаар
– Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулан батлахад анхаарах асуудал
– Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ажлыг зохион байгуулахад анхаарах асуудал
– Орон нутагт хүүхдийн эрхийг хангаж ажиллах талаар анхаарах асуудал
– Малын тоо толгойн албан татварын тухай сэдвээр мэдээлэл олголоо.

0 cэтгэгдэлтэй