Г.Гантуяа: Математикийн хичээлийн элсэлтийн шалгалтыг цахимд байршуулсан 1000 даалгавраас сонгон авна

newslifemn 15 цагийн өмнө

Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа: “Элсэлтийн шалгалт-2025”-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ. Энэ удаагийн элсэлтийн шалгалтыг эдгээр нээлттэй 1000 даалгавраас сонгон авна.
Нээлттэй даалгавраас блюпринтийн дагуу шууд сонгож буй нь анхны тохиолдол бөгөөд эдгээр мянган бодлогыг бодсон байхад сурагчид математикт шаардлагатай мэдлэг, чадвараа олж авах боломж бүрэн нээгдэнэ.
Энэ нь зөвхөн математикийн хичээл дээр хийгдэж эхэлсэн бөгөөд цаашид бусад хичээлүүд дээр даалгаврыг нээлттэй болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Нээлттэй даалгаврын системийн шинэ хувилбарыг боловсруулан нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр даалгавар боловсруулах ажил олон нийтэд нээлттэй болж, шаардлага хангасан тохиолдолд багш болон судлаачдаас даалгаврыг хүлээн авах боломж нээгдэж байна. Өмнө нь даалгавар боловсруулахдаа цөөн тооны багш нарыг сонгон вакумжуулж ажилладаг байсныг ийнхүү өөрчиллөө.
Шаардлага хангасан даалгавруудыг мэдээлэл дамжуулах технологийн шинэ шийдлийн дагуу сургалтын байгууллага болон сургуулийн удирдлагын системд нийлүүлнэ.