Монгол Улсад болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд сайн дурын ажилтнуудын хөдөлмөр, хувь нэмрийг үнэлэн талархал илэрхийлж, гэрчилгээ гардууллаа.
Энэ үеэр БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир 2026 оныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Тогтвортой хөгжлийн төлөөх сайн дурынхны олон улсын жил” болгон зарласан бөгөөд COP17 нь тогтвортой хөгжил, байгаль орчны хамтын ажиллагаанд сайн дурынхны оруулж буй хувь нэмрийн бодит сайн жишээ болж байгааг онцлон тэмдэглэлээ.
COP17 бага хурлын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад 600 гаруй сайн дурын ажилтан дэмжин ажилласан бөгөөд 200 орчим нь Цэнхэр бүсэд ажиллаж, төлөөлөгчдийг дэмжих, протокол, бүртгэл, дуудлагын төв зэрэг үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ. Харин Ногоон бүсэд 300 гаруй сайн дурын ажилтан мэдээлэл хүргэх, зочдод чиглэл өгөх, соёлын арга хэмжээний зохион байгуулалт болон бусад үйл ажиллагааг дэмжин ажиллалаа.
Мөн 120 гаруй сайн дурын ажилтан 40 орчим зочид буудалд ажиллаж, гадаадын зочдын хүлээн авалт, хүргэлт, шилжилт хөдөлгөөн болон бусад туслалцааг үзүүлжээ. Нисэх буудлын сайн дурын ажилтнууд гурван ээлжээр ажиллан олон улсын зочдыг угтаж, мэдээлэл болон чиглэл өгсөн байна.

2 cэтгэгдэлтэй
The variety of games is insane. There is always something new to explore and the community is pretty chill. Glad I found planetligalogin.
Honestly, I was skeptical about complex strategy guides, but this breakdown is actually clear! It’s way better than just listing features like ph44 does. Need to check out ph44 game now.