“Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII Их хурал 2026 оны наймдугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү олон улсын монголч эрдэмтний XIII Их хурлыг зохион байгуулах хорооны даргаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ажиллаж, нээлтийн үг хэллээ. Нээлтийн үгэндээ, “Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна, гадаад дахь монгол судлалын төвүүдтэй тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлнэ, дэлхийн шилдэг судалгааны бүтээлүүдийг монгол хэлнээ, Монголын эрдэмтдийн бүтээлийг олон улсын хэлнээ түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжинэ, залуу монгол судлаачдыг бэлтгэх, тэтгэлэг, солилцооны хөтөлбөрийг өргөжүүлнэ” гэхчлэн чихэнд чимэгтэй зорилтуудыг дуулгасан билээ. Эдгээр дэвшүүлсэн зорилтуудаас монгол судлалын салбарт төр засаг анхаарал хандуулах тухай чухал агуулгыг харж болохоор.
Нөгөө талаар оролцсон эрдэмтэд, хэлэлцүүлж буй илтгэлийн тоо, салбар хуралдаанууд зэрэг олон үзүүлэлтээрээ урьд өмнө болж байгаагүй далайцтай томоохон хурал болов. Эрдэмтэд ам сайтай, сэтгэл хангалуун өндөрлүүлснийг онцлууштай. Учир нь, 1959 оноос эхэлсэн эл хуралд энэ жил 30 гаруй орны 570 гаруй эрдэмтэн оролцсон бөгөөд монгол хэл, археологи, соёл, урлаг, утга зохиол, угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан, Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлалын талаар 530 гаруй илтгэл хэлэлцүүлсэн юм. Том зургаараа монгол судлалын ололт амжилтаа дүгнэж, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, ирээдүйн зорилтоо хэлэлцэв.
Монголч эрдэмтэд, монгол судлаачид гэдэг нэгэн насны амьдралаа, үйл хэргээ Монгол судлалд, Монгол үндэстний өнгөрсөн агуу их түүх, соёл судлалд хоёргүй сэтгэлээ зориулсан хүмүүс. Дотоод, гадаадын 4,000 орчим эрдэмтэн, судлаач байдаг аж. Тэд, Монгол төр, монголын ард түмний гүн хүндэтгэлийг хүлээх ч учиртай.
Таван жилд нэг удаа болдог энэхүү хуралдааны давтамжыг энэ жилээс гурван жилд нэг удаа болгох шийдвэр гаргалаа. Ингэж ойр ойрхон цугладаг болсоноор хийсэн судалгаа, бүтээлээ харилцан мэдээлж, солилцож, тэр чинээгээр Монгол судлалыг урагшлуулан хөгжүүлэх юм. Нүдээ олсон шийдвэр болсон гэж сайшаагдав. Дэлхийн монгол судлаачдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх боломж билээ.

3 cэтгэгдэлтэй
Really interesting read! The convenience of local payment options like GCash & PayMaya is a game-changer. Thinking of trying out some vagiplus games myself – quick registration sounds perfect for a busy schedule! 👍
I love the local vibe of this site. It feels tailor-made for us and the bonuses are actually generous. jilione1 is definitely a winner in my book.
Great bonuses for new members. I managed to get a nice start thanks to their welcome offer. Really a fair play site like bdak444