Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал (ICF)”-ын Монгол хэл дээрх орчуулгыг албан ёсоор танилцуулах, үндэсний замын зураглалын хэрэгжилтийг эхлүүлэх уулзалт зохион байгууллаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
“Монгол Улсад ICF-ийг орчуулах, нэвтрүүлэх ажил 2013 оноос эхэлж, олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд 1700 гаруй код, нэр томьёог монгол хэлнээ албан ёсоор орчуулан WHO-FIC платформд байршууллаа.
Одоо бидний дараагийн зорилго бол орчуулгыг бодит хэрэглээнд нэвтрүүлж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт зэрэг салбарын үнэлгээ, үйлчилгээ, дэмжлэгийг уялдуулах явдал юм.
ICF-ийн хэрэгжилтийн бодит үр дүн нь хэдэн код ашигласнаар бус, хүний амьдралд ямар өөрчлөлт гарснаар хэмжигдэх ёстой.
Бид хүнийг оношоор нь бус, боломж, хэрэгцээ, оролцоогоор нь хардаг хүн төвтэй тогтолцоог бий болгохын төлөө хамтран ажиллаж байна.
ICF биднийг Энэ хүн ямар оноштой вэ? гэдгээс
– “Юу хийж чадаж байна вэ?”
-“Юунд хүндрэл тулгарч байна вэ?”
– “Орчин нь ямар саад учруулж байна вэ?”
– “Ямар үйлчилгээ, туслах хэрэгсэл, дэмжлэг шаардлагатай вэ?” гэж асуудаг тогтолцоо руу шилжүүлнэ” хэмээн онцлов.
Уулзалтад УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Эрүүл мэндийн яам, Гэр бүл,хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Боловсролын яамны удирдлагууд ,Нийгмийн даатгалын ерөнхий газар,Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сэргээн засал судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөл, Хүүхдийн төв комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөл, орон тооны бус дэд зөвлөлийн гишүүд, төрийн бус байгууллагууд, харьяа эрүүл мэндийн байгууллагуудын сэргээн засах эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 116 хүн хамрагдлаа.

4 cэтгэгдэлтэй
Super easy registration process and I was playing within minutes. The vibe here is just right. phjili6 is simply the best in the game.
The app is incredibly responsive and doesn’t lag at all. It’s perfect for playing on the go. Just downloaded 369jlapp and it is awesome.
The VIP treatment here is real. I feel valued as a player and the rewards are generous. I am staying with vipjilislot
Hmm, the math behind these odds is surprisingly clean. It’s more than just slots; the variety is impressive. Checking out 222jl seems like a solid deep dive for any game theory nerd.