“Хар сарнай” хамтлагийн туг Эверестэд мандлаа

newslifemn 10 цагийн өмнө

МУГТ Г.Өсөхбаяр 20 жилийн өмнө анх Эверест ууланд төрийн далбаагаа мандуулж байсан түүхтэй.

Тэгвэл энэ жил 2025 оны 04 дүгээр сарын 21нд, 20 жилийн дараа дахин Эверест ууландаа очиж эрхэм анд Зууны манлай, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Ц.Сэвжидийн ач хүү, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, МУУГЗ, Төрийн шагналт С.Сүхбаатарын хүү МУУГЖ “Хар сарнай” хамтлагийг үүсгэн байгуулагч, ахлагч С.С.Амармандах андынхаа “Хар сарнай” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан тугийг Эверест ууландаа мандууллаа.

Удахгүй болох Монголын Рок поп, Хип хоп шилдэгийн шилдэг хамтлаг дуучид, хөтлөгч уран бүтээлчид оролцсон “Хар сарнай” 35 “GOLDEN HITS ALL STSARS” тоглолт 2025 оны 05 дугаар сарын 24нд Socialpay park буюу HIT PARK-д KING шоу тоглолтоо  өргөн барих гэж байна.

УГТ Г.Өсөхбаяр Тэнгэр заяат анддаа зориулж зүрх сэтгэл, хөлс хүч, урам зоригоо бадраан “Хар сарнай” хамтлагийн тугийг Эверест ууланд мандуулсан талаараа өөрийн цахим хуудсандаа хуваалцжээ.

ХАР_САРНАЙ GOLDEN HITS ALL STARS ХАМТДАА…
 Билет худалдаанд гарлаа! Хэзээ: 2025.05.24
Хаана: Socialpay park /Хуучнаар Hit Park/.