Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Эрчим хүчний реформын үндэсний хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Шадар сайд Т.Доржханд: УИХ-аар ирэх оны төсөв хэлэлцэж байгаатай холбоотой мэдээллийн зөрүүтэй байдал үүсээд байна. Нэгдүгээрт, хамтарсан Засгийн газар багуулагдаад 34 жилийн хугацаанд шийдэж чадаагүй томоохон асуудлуудаа шийдэж, бодит төслүүдээ урагшлуулж, эдийн засгийн реформ хийхийг зорьж байна. Эдийн засгийн реформын хамгийн чухал суурь нь эрчим хүчний реформ юм.
Эрчим хүч байхгүй бол эдийн засаг хөгжихгүй. Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй. Харамсалтай нь, эрчим хүчний шилжилт хийгдээгүй 34 жил явсны үр дүнд эдийн засгийн өсөлт гацчихаад байгаа нь бодит үнэн юм. Эрчим хүчний реформ амжилттай үргэлжиж байна. Иргэд эрчим хүчээ экспортолж чадах эсэх дээр эргэлзэж байсан. Эхний ээлжинд өөрсдийнхөө эрчим хүчний хэрэглээг дотооддоо хангах нь чухал гэдэг байр суурь илэрхийлж байна.
Монгол Улс эрчим хүчээ экспортлох ажил эхлээд явж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын Саудын араб болон Эмират улсуудад хийсэн айлчлал амжилттай болсон. Эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүр ордог улс орнуудаас Монголд хөрөнгө оруулах санал гаргаж, энэ талаар харилцан санал солилцсон. Тийм учраас томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэнээр, манай улсаас эрчим хүч худалдан авах улс орнууд нь БНХАУ болон Зүүн өмнөд азийн улс орнууд байх юм.
Тиймээс БНХАУ-ын Засгийн газартай яриа хэлэлцээр хийж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад явъя. Тэгээд гэрээнийхээ асуудал руу хамтдаа орох асуудлаар ажил хурдтай явж байна. Бид өөрсдийгөө зөвхөн эрчим хүчээр хангадаг бус цаашдаа эрчим хүчээ экспортлох энэ ажил бодитой ажил хэрэг болоод явж байна гэсэн үг.
Ердөө дөрвөн долоо хоногийн өмнө БНХАУ-ын Засгийн газартай маш сайн яриа хэлэлцээр хийсэн. БНХАУ-аас эрчим хүч худалдан авч болж байна, худалдаж ч болж байна. Энэ яриа хэлцлээ хамтдаа хийе гэдэг сайн ойлголцолд хүрсэн. Үүний үр дүнд 1960 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хөдлөөд, шийдэгдээд явж байна. Томоохон төслүүд хэрэгжих суурь нөхцөл хангагдлаа. Хөрөнгө оруулагчид манайхыг сонирхож байна. Яагаад гэхээр Монгол Улсын зээлжих зэрэглэл өссөн, улс төр, эдийн засгийн орчин чинь тогтвортой байгаа учраас хөрөнгө оруулахад бэлэн байна. Гагцхүү олон улсын стандартын дагуу хамтын ажиллагаагаа явуулъя гэж байна.
0 cэтгэгдэлтэй