“Про” театрын хамт олон өнгөрсөн дөрөвдүгээр сард Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг “Сүүлчийн бороо” нэрээр, мета драмын жүжиг хэлбэрээр толилуулж, үзэгчдийн талархлыг хүлээсэн билээ.
Тэгвэл тэд тус уран бүтээлээ ирэх арваннэгдүгээр сарын 13-наас дахин толилуулах гэж байна. Энэхүү жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндөх бөгөөд жүжгийг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тоглоно.
Жүжгийн тасалбарыг ticket.mn-ээс худалдан авах боломжтой.

0 cэтгэгдэлтэй