Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд С.Амарсайханыг Хариуцлагын гэрээ зөрчсөн тул албан тушаалаас нь огцрууллаа. Энэ тухайгаа Засгийн газрын хуралдааны эхэнд мэдэгдэв. Тэрээр:
“Зорилго буруу улсууд албан тушаалын төлөө, өс хонзонгийн сэдэлтэй, үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн хууль бус үйл ажиллагаа даамжирсан. Харамсалтай нь энэ үйл ажиллагаанд манай зарим нэг сайд нар оролцож гарын үсэг зурж уриалж, гишүүдийг дарамталж ажилласан. Тийм учраас Шадар сайд С.Амарсайханыг ажлаас чөлөөлж байгаагаа мэдэгдэж байна. Танхимаас зөрсөн байр суурь зарчмуудыг илэрхийлж байгаа нь хариуцлагын гэрээнд нийцэхгүй байна. Тиймээс өчигдөр орой шийдвэр гарсаныг мэдэгдэж байна.” гэв.

0 cэтгэгдэлтэй