Амтат чинжүү, цэцэгт байцаа, бууцай, яншуй, бөөрөнхий байцаа, шар лууван, сонгино, сармис, цагаан гаа зэрэг олон төрлийн хүнсний ногоо нь кальци, кали, магни фолийн хүчил, А, С, Е, В-ийн өрлийн аминдэмүүдээр баялаг байдгаас гадна бие махбодиос хортой нэгдлүүдийг зайлуулдаг эслэгийн маш сайн эх үүсвэр болдог. Ногоон өнгийн ногоо нь хлорофил хэмээх будагч бодис агуулдаг бөгөөд энэхүү бодис нь цуснаас хорт бодисуудыг зайлуулж, хордлого тайлах үйлчилгээтэй.
-Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог шинээр нь болон хатааж, хөлдөөж хэрэглэх нь зохистой бөгөөд өдөр бүр 400 гр ба түүнээс их хэмжээгээр жимсгэнэ, хүнсний ногоог хэрэглээрэй.
-Дарсан, давсалсан ногоо, жимсний компот, чанамлын тэжээллэг чанар нь алдагдсан байдаг тул хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.
0 cэтгэгдэлтэй