ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногийн эхээр буюу есдүгээр сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болсон тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монголд айлчлахдаа В.Путин Халхын голын ялалтын 85 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцох юм. Төрийн тэргүүнүүд Орос-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар ярилцаж, дэлхийн болон бүс нутгийн өнөөгийн байдлын талаар санал солилцоно гэдгийг Кремлийн хэвлэлийн алба тодотголоо. Мөн хоёр талын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
В.Путин мөн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзахаар төлөвлөжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч хамгийн сүүлд 2019 онд Монголд айлчилсан юм.
0 cэтгэгдэлтэй