Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэв

newslifemn 2024-05-14

Халхын голын дайны ялалтын 85 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхт ялалтын ойн баярыг Дорнод аймгийн төв Чойбалсан хотод энэ сарын  12-ны өдөр хийлээ.

Энэ үеэр Дорнод аймгийн Халхгол суман дахь “Ялалт” музей үзмэрүүдээ дэлгэв.  Мөн Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги нэгтгэлүүд байгууллагаа сурталчлан, урлаг соёлын болон цэрэг спортын “Дөл” тоглолт болсон юм.

Түүхт 85 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах ажлын багуудыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулжээ. Тодруулбал, “Сэлэнгэ 2024” ОХУ-тай хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулах ажлын баг бэлтгэлээ хангаж байна.