Н.Учрал: Цахимжилт эцсийн үр дүнд шүүх дээр ирээд гацаж байна

newslifemn 2024-05-22

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр шүүхийн цахим лавлагааны 18-ыг мэдээлэл солилцдог болгосон. Гэвч амьдрал дээр шүүх хурлыг нээлттэй явуулах буюу шууд дамжуулахыг зөвшөөрсөн эрх зүйн зохицуулалт байхгүй.

Шүүх хуралдааны товыг цахимаар хойшлуулах боломж эрх зүйн хүрээнд байхгүй. Нэхэмжлэхийг ч гэсэн цахимаар гаргачихмаар байна. Энэ хуулийн хүрээнд шүүх хурлыг цахимаар явуулах, товыг хойшлуулах, өргөдөл гомдол авахыг нээж өгнө.

Үүний дараа Засгийн газраас сонгуулийн дараа төсвийн тодотгол хийвэл төсөв мөнгө тавьж өгнө. Цахимжилт эцсийн үр дүнд шүүх дээр ирээд гацаж байна.