Оросын соёлын өвийн ордон болон Оросын зохиолч, хэвлэгчдийн холбооноос Монголын боловсролын их сургуульд ном бэлэглэлээ

newslifemn 2024-04-6

Энэ сарын  5-ны өдөр   А.Солженицыны нэрэмжит Хилийн чанад дахь Оросын соёлын өвийн ордон болон Оросын зохиолч, хэвлэгчдийн холбооноос Монголын боловсролын их сургуульд Оросын тэргүүлэх хэвлэлийн газруудын номуудыг бэлэглэж, үзэсгэлэн гарлаа.

Мөн энэ үеэр Оросын нэрт зохиолч, сэтгүүлч, эрхлэгч, Оросын зохиолчдын холбооны гишүүн Анна Матвеева зохиолч гэсэн мэргэжлийн тухай лекц уншив.

А.Солженицыны нэрэмжит Хилийн чанад дахь Оросын соёлын өвийн ордон нь Москва хотод байрлах музей, архив, номын сан, эрдэм шинжилгээ, судалгааны төв, хэвлэлийн төв болон соёл гэгээрлийн төв зэргээс бүрдсэн цогцолбор бөгөөд түүний гол зорилго нь хилийн чанадад байгаа Оросын соёлын өвийг судлах, цуглуулах, хадгалан үлдээх, мөн гадаадын улс орнуудад амьдардаг Оросын эх орон нэгтнүүдтэй харилцаа холбоо хөгжүүлэн бэхжүүлэхэд оршдог юм.

Оросын зохиолч, хэвлэгчдийн холбоо нь Оросын зохиолчдын 5 эвсэл, холбоог нэгтгэсэн шүхэр байгууллага юм.