Баянгол дүүргийн ЗДТГ-аас төрийн албан хаагчдыг сургах, тэднийг төрийн албанд мэргэшүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд дүүргийн ЗДТГ, Удирдлагын Академитай хамтран 34 хорооноос тус бүр нэг албан хаагчийг “Төрийн албанд анх томилогдсон албан хаагчдыг чиглүүлэх сургалт”-д хамруулсан юм. Тэгвэл 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал доктор, профессор Д.Байгал, Төрийн албаны сургуулийн сургалтын менежер доктор, дэд профессор У.Батцэрэн нарын хамт 34 хорооны алба хаагчдад төгсөлтийг Сертификатыг нь гардуулж өглөө.

Түүнчлэн Баянгол дүүргийн ЗДТГ, Удирдлагын Академитай хамтран сургаж буй дараагийн ээлжийн 40 албан хаагч арванхоёрдугаар сардаа багтаж “Төрийн албанд анх томилогдсон албан хаагчдыг чиглүүлэх сургалт”-аа төгсөх юм.
0 cэтгэгдэлтэй