
Сонгодог урлагийн тайзнаа амилаад 300 шахам жилийг туулахдаа анхны хувилбар, дэглэлтээр өнөөдрийг хүрснээрээ онцгой бүтээл болох А.Аданы “Жизель” балетын гол дүрүүдэд ОХУ-ын Большой театрын тэргүүн гоцлооч Клим Ефимов, Анастасия Сташкевич нар ДБЭТ-ын тайзнаа энэ сарын 10,11-ны өдрүүдэд бүжиглэнэ.
Монголд уригдан “Жизель” балетын Алберьтын дүрийг бүтээх Клим Ефимов, Жизелийн дүрийг амилуулах Анастасия Сташкевич нар нь бүжгийн техник, ур чадвараас гадна жүжиглэлтээрээ онцгой бүжигчид юм.
эдний талаарх товч танилцуулгыг хүргэж байна.
Большой театрын тэргүүн гоцлооч Клим Ефимов
Бүтээсэн гол дүрүүд:
- П.Чайковский, “Хунт нуур” бүжгэн жүжгийн Зигфрид
- П.Чайковский, “Нойрсож буй гоо бүсгүй” бүжгэн жүжгийн Хөх шувуу,
- Дезирэ
- П.Чайковский, “Шелкунчик” бүжгэн жүжгийн Хан хүү
- А.Адан, “Жизель” бүжгэн жүжгийн Альберт
- А.Хачатурян, “Спартак” бүжгэн жүжгийн Красс
- Л.Делиб, “Цэнхэр нүдэн бүсгүй” бүжгэн жүжгийн Франц
- Х.Левенскольд, “Сильфида” бүжгэн жүжгийн Джеймс
- А.Адан, “Корсар” бүжгэн жүжгийн Конрад
- Глазунов, “Раймонда” бүжгэн жүжгийн Жан де Бриен
Шагнал:
- 2009 он. Итали. Олон улсын балетын тэмцээн “Premio Roma” 1-р байр,
- 2010 он. Ю.Григоровичийн нэрэмжит олон улсын балетын “Молодой балет мира” тэмцээнд 1-р байр,
- 2011 он. Олон улсын балетын “Сержа Лифаря тэмцээнд 1-р байрын шагналыг тус тус хүртэж байсан.
- Большой театрын тэргүүн гоцлооч Анастасия СташкевичБүтээсэн гол дүрүүд:
- А.Адан, “Жизель” бүжгэн жүжгийн Жизель
- Ц.Пуни, “Эсмеральда” бүжгэн жүжгийн Эсмеральда
- Л.Делиб, “Цэнхэр нүдэн бүсгүй” бүжгэн жүжгийн Сванильда
- А.Хачатурян, “Спартак” бүжгэн жүжиг. Фригия
- П.Чайковский, “Нойрсож буй гоо бүсгүй” бүжгэн жүжгийн Флорина гүнж
- Ю.Гаврилин, “Анюта” бүжгэн жүжгийнАнюта
- А.Адан, “Корсар” бүжгэн жүжгийн Гюльнара
- Х.С.Левинскольд, “Сильфида” бүжгэн жүжгийн Сильфида
- Л.Минкус, “Дон Кихот” бүжгэн жүжгийн Китри
- Д.Шостакович, “Гамлет” бүжгэн жүжгийн Офелия
- С.Прокофьев, “Ромео Жулетта хоёр” бүжгэн жүжгийн Жулетта
- П.Чайковский, “Онегин” бүжгэн жүжгийн Ольга
- П.Чайковский, “Анна Каренина” бүжгэн жүжгийн Долли
- Б.Асафьев, “Парисын дөл” бүжгэн жүжгийн Аделина
Шагнал:
- 2002 он. “Ваганова PRIX” Олон улсын балетын уралдааны III байр,
- 2004 он. ОХУ-ын “Арабеск” нээлттэй тэмцээний II байр,
- 2018 он. Оросын үндэсний театрын шагнал “Алтан баг”,
- 2013 он. Хойд Осет-Аланийн Бүгд найрамдах улсын Гавъяат жүжигчин,
- 2023 он. Хойд Осет-Аланийн Бүгд найрамдах улсын Ардын жүжигчин цол тус тус хүртсэн.
- Мөн энэ удаагийн “Жизель” балетын эхний өдрийн тоглолтод Чех улсын Оломоуц хотын Моравийн театрын балетын гоцлол бүжигчин, ахлах зэрэгтэй мэргэжлийн балетын багш Хонг Шаошүэй Па-Де-Де бүжиглэх юм байна. Тэрбээр “Кармен”, “Болеро”, “Дориан Грейгийн зураг”, “Хунт нуур”, “Цөмөөхэй”, “Жизель”, “Дон Кихот”, “Коппелия”, “Ла Корсар”, “Анна Каренина” зэрэг 30 гаруй балетын гол дүрийг бүтээсэн балетчин аж. Мөн ДБЭТ-ын тайзнаа Альбертын дүрд бүжиглэж байсан.
0 cэтгэгдэлтэй