“Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, онцлог зохицуулалт”-ын талаарх сургалтыг зохион байгуулав

newslifemn 2023-12-5

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, онцлог зохицуулалт”-ын талаарх сургалтыг (2023.12.05) зохион байгууллаа.

Уг сургалтад 34 хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нар болон дүүргийн ЗДТГ-ын алба хаагчид гээд нийт 111 алба хаагч хамрагдав.

Сургалтаар хуулийн онцлог зохицуулалт практик хэрэглээний талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.