Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нар өнөөдөр дүүргийн Боловсролын хэлтсийн хамт олон болон төрийн өмчийн 19 сургууль, 38 цэцэрлэгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын эхэнд дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал 2023 онд салбартаа гаргасан амжилт болон хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө.
2023 онд дүүргийн боловсролын салбарынхан энэ онд амжилт дүүрэн байгаа. Тодруулбал, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “БАЯНГОЛ-ЧАДВАРЛАГ БАГШ” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ингэснээр энэ хичээлийн жилд 12 дугаар ангийн 2586 суралцагчаас ЭЕШ-аар 6 суралцагч, оноо дүйцүүлэх журмаар 101, нийт 107 суралцагч 800 оноо авсан байна.
- 70-р сургуулийн дээвэр засварын ажил 100 хувь,
- 93-р цэцэрлэгийн барилга, цонхны засвар 100 хувь,
- 18-р хороо 11-р цэцэрлэгийн сантехникийн засвар 100 хувь ,
- 93-р цэцэрлэгийн барилга, дээврийн засвар 100 хувь,
- 11-р цэцэрлэгийн барилга сантехникийн засвар,
- 85-р цэцэрлэгт Дэлхийн Банкны санхүүжилттэй Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн төслийн 610 сая төгрөгөөр гадна фасад, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дээвэр засварын ажил хийгдсэн.
- 97-р цэцэрлэгт Дэлхийн Банкны санхүүжилттэй Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн төслийн 885,2 сая төгрөгөөр барилгын дулаан хамгаалалтын их засвар хийгдсэн.
Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалт (УТХО)-аар 10-р хороонд баригдаж буй Бага, сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 60 хувь, 23-р хороонд баригдаж байгаа цэцэрлэг сургуулийн цогцолбор барилгын ажил 80 хувьтай байна.
0 cэтгэгдэлтэй