Н.Алтанхуяг АН-аас сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэв

newslifemn 2024-01-9

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзав. Энэ үеэр тэрбээр УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээ мэдэгдсэн юм.
Тэрбээр “Дөрвөн жилийн өмнө АН-аас хассан тул бие дааж нэр дэвшсэн. Харин энэ удаа намаасаа өрсөлдөхөөр төлөвлөж байна. Намын удирдлагын асуудлыг бол мэдэхгүй. Гэхдээ манай нам сөрөг хүчний ажлаа хийхгүй байна. Эрх баригчдын хулгайн асуудлаар манай нам илүү шаардлага тавьж ажиллах ёстой. Харамсалтай нь энэ үүргээ гүйцэтгэж чадаагүй” гэсэн юм.