Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн: Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, “Алсын хараа-2050, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолд заасан “…Монгол хүн бүр аюулгүй эрүүл хүнсээр хангагдах эрх,…хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой системийг бүрдүүлэх, органик хүнсний хэрэглээг дэмжих,…хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоодын хяналтаа сайжруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ баталгаажуулах, баталгаажуулалтын байгууллагын тоог нэмэгдүүлэх…” зорилтыг хэрэгжүүлэхэд органик үйлдвэрлэл чухал хувь нэмэр оруулна” хэмээв.
“Органик-тогтвортой хөгжлийн гарц” органик үйлдвэрлэгчдийн YII чуулган нь бүтээгдэхүүний бодит өртгийг тооцох, хүрээлэн буй орчин, агаар, ус, хөрсний бохирдол, нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж буй этгээд хариуцлагаа хүлээдэг зарчим руу шилжих ажлыг эхлүүлэх, органик үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, урамшуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх, хэрэглэгчийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, органик үйлдвэрлэгчдийн өмнө тулгараад байгаа асуудлаа хамтран шийдвэрлэхэд чиглэж байгаа ба салбарын 120 орчим төлөөлөгч оролцож байна. Азийн органик үйлдвэрлэгчдийн холбоо, Азийн бүтээмжийн байгууллага, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Монголын бүтээмжийн төв дэмжин ажиллаж байна.
Манай улсын хүлэмжийн хийн 48.5 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбараас, үүний 75 гаруй хувь нь малаас ялгарч байна.
Тиймээс органик, тогтвортой, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийн зарчимд шилжих шаардлагатай. Монгол улс 2030 он гэхэд нийт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавьсан ч одоогоор 1%-д ч хүрэхгүй байна.
УИХ, Засгийн газраас Органик хүнсний тухай хууль, дагалдах бүх журам, аргачлал, жагсаалтыг 2016-2018 онд баталж, мөрдөж эхэлсэн. Ингэснээр Монгол улсад органик үйлдвэрлэлийг эрхлэх эрх зүйн орчин бүрдсэн. Өнөөдөр Монгол улсад 22 хамтын, 2 хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага органик хүнсний тохирлын үнэлгээг гүйцэтгэж, Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан www.organic.gov.mn-д баталгаажсан органик, шилжилтийн үеийн, импортын ний 411 органик хүнс бүртгэлтэй байна.
Хууль батлагдсанаас хойш Монгол улсын органик салбарыг хөгжүүлэх чиглэлээр чамлалтгүй ажил хийсэн боловч салбарын өмнө тавьсан зорилтоо хэрэгжүүлэх, Парисын уур амьсгалын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, дэлхийн органик үйлдвэрлэлийн хөгжил болон цахим эринтэй хөл нийлүүлэн алхах, органикийн хууль дүрэм журам, баталгаажуулалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
0 cэтгэгдэлтэй