“Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Энэ хүрээнд “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн жуулчид Булган аймагт зочлох, тэдний сонирхлыг татах зорилгоор тусгай хөтөлбөр гаргахад Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллах, “1 жуулчин – 1 хонь” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ.
Бүгд Найрамдах Солонгос Улсад энэ талаар мэдээлэл түгээх, сурталчилгаа явуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тус улсаас ирсэн жуулчдад орон нутгийн малчин өрхийн маллаж буй хоттой хониноос тус бүр 1 хонь зүсэлж өгч, тухайн малчнаар хариуцан маллуулах ажлыг зохион байгуулах талаар тусгасан аж.
1 сэтгэгдэлтэй
Тэнэгтээд л…зүгээр ирээд аялчаад явчихгүй бас өөрсдийгөө уяж хонь авах юм гэнэ…хүмүүсийн сэтгэлийн асуудлыг журамлаад л мөн их ухаан шүү