2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд төр, хувийн хэвшлийн байгууллагууд дэргэдээ эцэг эхийн зөвлөлийг байгуулан ажиллах чиглэлийг өгсөн. Энэ дагуу Баянгол дүүрэг 2022 онд төр, хувийн хэвшлийн бүх байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийг байгуулан, ажиллаж байгаа билээ.
Эцэг эхийн зөвлөл нь:
• Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
• Хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх
• Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд хяналт тавих
• Байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зэрэг хүүхэд хамгааллын чиглэлд анхаарч ажилладаг.
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн төр, хувийн хэвшлийн бүх байгууллагыг эцэг эхийн зөвлөл, хүүхэд хамгааллын өрөөтэй болох, хүүхдэд ээлтэй, ая тухтай орчныг бүрдүүлэхийг уриалан ажиллаж байна.
Энэ хүрээнд БГД-ийн Прокурорын газар “Хүүхэд хамгааллын өрөө” шинэ өрөөтэй боллоо.
Хүүхэд хамгаалах өрөөнд таны хүүхэд хичээлээ хийх, тоглож наадах, хөгжилдөх, цагийг аюулгүй, эрсдэлгүй орчинд өнгөрүүлэх юм.
Та хүүхдээ хаалганы цаана цоожлоод орхидог биш. Ажилдаа дагуулж ирээд хүүхдийн өрөөнд аюулгүй байлгаж, орой тарахдаа хамтдаа харих боломжтой болж байна.
Бид өнөөдөр хүүхдийн ирээдүйд анхаарахгүй бол бидний ирээдүй хэрхэн гэрэлтэх вэ. Тиймээс хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд хүн бүхэн анхаарах ёстой. Энэ ч утгаараа байгууллага бүрт хүүхэд хамгааллын өрөөг бий болгохыг уриалж байна.
БГД-ийн Ерөнхий Прокурор Б.Мөнх-Од “Манай байгууллагыг хүүхдийн өрөөтэй болох, ажилчдын нийгмийн асуудалд анхаарах, прокурорын газрын прокурор, ажилтны ажиллах нөхцөл, хүний эрхийг хангах, хамгаалах зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчидтой уулзах УУЛЗТЫН ӨРӨӨ-тэй болоход дэмжлэг үзүүлсэн Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье” гэв.
0 cэтгэгдэлтэй